Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг бүх шатанд хангуулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд болж төрийн болон төрийн бус байгууллага, сургалт эрдэм шинжилгээний болон мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий 70 хүн оролцов.
Хэлэлцүүлэгийн хүрээнд 2 үндсэн асуудлаар санал солилцов.
www.muz.gov.mn цахим хуудсаар Малын генетик нөөцийн төлөв байдлын талаарх танилцуулга, мэдээ, хууль эрх зүй, статистик мэдээлэл зэргийг байршуулан хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх, санал авах боломжтой болж байна.
© 2019 Зохиогчийн эрхийг хуулиар хамгаална. Монголын Үндэсний Мал Эмнэлгийн Холбоо.