Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-75, Улаанбаатар хот-17042 976-7011 0469 info@mvma.mn Холбоо барих Нэвтрэх

Монголын Үндэсний Мал Эмнэлгийн

Холбооны түүхэн товчоо

 

 

            Монголын Үндэсний мал эмнэлгийн холбоо нь гурван мянга гаруй малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийтлэг санаачлагаар 1990 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдсан.

            МонМЭХ байгуулагдагдахын өмнөхөн 1990 оны 11-р сарын 20-нд Монголын мал эмнэлгийн холбоо байгуулах анхны том хурлыг Мал аж ахуйн хүрээлэнгийн хурлын зааланд зохион байгуулсан. Энэ хуралд хот, хөдөөгийн олон төлөөлөгч ирснээс гадна Мал эмнэлгийнхолбоо байгуулахыг снаачлагч малын эмч нар, Мал эмнэлгийн удирдах ерөнхий газрын дарга, Г.Дашням гуай урилгаар оролцож байлаа. Энэ хурлаар Мэргэжлийн холбоо байгуулах санал асуудалд нийлж, Их хурал хийх дүгнэлтэд хүрчээ.

            Мал эмнэлгийн холбооны анхны 12 сарын 6-ны өдрийн их хурлаас тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр М.Төмөржав, Т.Доржготов, Н.Эрдэнэцогт, Р.Содномдаржаа,  Ж.Батаа, Ж.Мягмар, А.Хөхөө, Д.Эрдэнээ, Н.Энхтайван, Ю.Дэмбэрэл, Базаррагчаа нарын есөн хүн сонгож, даргаар нь Р.Содномдаржаа, нарийн бичгийн даргаар нь Д.Эрдэнээг сонгосон юм.

Нарийн бичгийн даргаар Ж.Батаа 1991 онд томилогдож байлаа.

Монголын мал эмнэлгийн холбоог арав гаруй жил чадварлаг удирдсан профессор Р.Содномдаржаа өөрийнхөө хүсэлтээр ажлаа малын их эмч С.Батсайханд хүлээлгэж өгсөн билээ. Ж.Батаа нь Мал эмнэлгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож 20 жил шахам мал эмнэлгийн холбоогоо хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явна.

Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгчөөр 2007 оноос С.Батсайхан, дэд ерөнхийлөгчөөр Ш.Эрдэнэхүү нар ажиллажээ.

2017 оны 12-р сарын 5-ны өдөр зохион байгуулсан МонҮМЭХ-ны VII их хурлаар Б.Батсүх ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр Я.Ганболд ажиллаж байна.